Үндсэн агуулга руу шилжих
130-р сургуулийн логоUNICEF-ийн лого130-р сургуулийн UNICEF клуб — Нүүр
Нэвтрэх
Арга хэмжээ

Арга хэмжээний хуанли

Удахгүй болох болон өнгөрсөн арга хэмжээнүүд.

Арга хэмжээ

4-р сар21
Болж өнгөрсөн

Их сургуулийн зөвлөгчийг урив

10–12-р ангийн сурагчдад зориулан Bridge Blue Agency-тай хамтран их, дээд сургуульд өргөдөл гаргах үйл явц болон гадаадад суралцах, амьдрах талаар менторын уулзалт зохион байгуулсан.

3-р сар28
Болж өнгөрсөн

Явган аялал

Гишүүдийн хоорондын харилцаа, холбоог бэхжүүлэх болон клубын үйл ажиллагаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор явган аялал зохион байгуулсан.

3-р сар1
Болж өнгөрсөн

Волейболын тэмцээн

UNICEF-д хандив цуглуулах зорилгоор зохион байгуулсан волейболын тэмцээнд оролцсон.

2-р сар5
Болж өнгөрсөн

Тэмцээн ба хөгжилдөөн

Сургуулийн волейболын тэмцээний үеэр хандивын зорилгоор мөнгө босгох үйл ажиллагаа зохион байгуулж, жигнэмэг, тараг, попкорн болон жүүс худалдаалсан.

12-р сар26
Болж өнгөрсөн

Өгөхийн жаргал

50 ширхэг гарын бэлэг бэлтгэн хандивласан бөгөөд бэлэг бүрд амттан, жүүс, дулаан оймс, дэвтэр, үзэг багтсан.

12-р сар20
Болж өнгөрсөн

Шинэ жилийн хандив

BSU UNICEF Club-ийн Шинэ жилийн хандивын аянд 5 гишүүний хамт оролцсон.

Дарь-Эхийн нийтийн байр
12-р сар13
Болж өнгөрсөн

Дулаан аяга, дулаан сэтгэл

Богд Хан ууланд буяны худалдаа зохион байгуулж, халуун ундаа болон жигнэмэг худалдаалсан.

Богд Хан уул
11-р сар21
Болж өнгөрсөн

UNICEF баг хуваалт

Тухайн үед манай клуб бараг 100 гишүүнтэй болсон байсан ба бүх гишүүнийг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахад хүндрэлтэй гэж үзсэн.

11-р сар17
Болж өнгөрсөн

Хандивын үйл ажиллагаа

BSU UNICEF Club-тэй хамтран Шинэ жилийн хандивын аяныг зохион байгуулж, сургуулийн сурагчид болон багш нараас нийт 60 ном, 77 ширхэг хувцас цуглуулсан.

2025 оны 11-р сарын 17 – 12-р сарын 19
11-р сар11
Болж өнгөрсөн

UNICEF анхны уулзалт

Гишүүдийн дунд зохион байгуулсан клубын анхны уулзалтаар клубын зорилго, жилийн төлөвлөгөө болон UNICEF-ийн үндсэн үнэт зүйлсийг танилцуулсан.